Хүн байгалийн зүй тогтлоор төрж өсдөг учраас байгалийн амьтан мөн боловч оюун санаа сэтгэхүйн өндөр хөгжилтэй нийт олноороо амьдарч оюун ухааныхаа хүчээр хамтран хөдөлмөрлөж нийгэмшин амьдардаг болохоор нийгмийн амьтан билээ.
Нийгмийн амьдрал нь бие хүмүүсийн оролцоо идэвхтэй үйл ажиллагаанаас ихээхэн шалтгаалдаг. Иргэдийн хөгжлийн түвшингөөр нийгмийн хөгжлийн түвшин тодорхойлогдож байдаг. Иймд иргэнийг хөгжүүлэхэд нийгмийн хэрэгцээ байнга өндөр шаардлага тавьж өндөр боловсролтой, мэргэжилтэй, эрүүл саруул иргэд л нийгэмд тодорхой үүрэг гүйцэтгэдэг учраас тухайн нийгмийг удирдаж байгаа ...