2011-04-01,16:21

Барж дуусгах уу,дэмжиж тогтвортой байлгах уу?

Зорилго: Оролцогчдод тогтвортой хөгжлийн тухай ойлголтыг таниулж, ойлгуулах
хамрах хүрээ; 4-36
хугацаа;30 минут
хэрэглэгдэхүүн; Жижиг хэмжээний олон чулуу,тэмдэглэл хийх цаас,харандаа,самбар,шохой
Заавар: 1.Ангийг 4 багт хуваана.2.Баг бүрт зориулж 16 чулуу овоолж тавина.3.Тоглоомын дүрмийг танилцуулна.
*Овоолсон чулуу нь байж болох,сэргээгдэх нөөц баялагийн хэмжээг заана.Тоглоомын тойрог бүрийн дараа
нөөц сэргээгдэж нэмэгдэнэ.
*Багийн гишүүн бүр тоглоомын тойрог бүрт овоолгоотой нөөцөөс чөлөөтэй авч болно.
* Багийн гишүүн бүр тойрог бүрт амьдрахын тулд доор хаяж нэг чулуу авах ёстой.
4.Баг бүрээс нэг хүн,тойрог болгонд хамт олны  гишүүн бүрийн авсан чулууны тоог тэмдэглэнэ.
5.Тойрог болгоны дараа,хамт олон тус бүрийн овоолготой чулуунд хэд үлдсэнийг  тоолоод
ижил тооны чулууг нэмж тавина.
6.3-4 тойрог тоглох ба аль багийн гишүүд амьдарч чадаагүйг тогтоох үүднээс тойрог бүрийн дараа
завсарлага хийнэ.
7.Нэг финалийн тоглолт хийгээд багийн гшүүд тэр багуудад ямар дүн гарсныг тогтооно.
*Ямар багуудад гишүүд нь амьдарч үлдэв?
* Тоглоом дуусахад ямар баг овоолгонд хамгийн олон чулуутай үлдэж,цаашид нөхөн сэргээгдэх найдвартай байна.
Эдгээр баг энэ амжилтанд хэрхэн яаж хүрэв,ямар бодлого,чиглэл,үйл ажиллагаа явуулж үр дүнд хүрэв?
гэдэг талаар ярилцана.



бичсэн: tserendejid төрөл: Зайн сургалтын хичээл | (1) Сэтгэгдэл | найздаа илгээх | уншигдсан: 265

Сэтгэгдэл:

Хайрт багшдаа ажлын өндөр амжилт хүсье. Үе үеийн төгсөгчид тань танаар бахархаж, ажил амьдралын гарааг маань зөв чиглүүлж өгснөөр эх орон,гэр бүл,амьдралын төлөө сурч,хөдөлмөрлөж, зорилготой амьдрах ямар их ач холбогдолтойг өөрийн биеэр мэдэрч сайхан амьдарч байгаадаа маш их баярлаж, таны шавь болсондоо их аз завшаан гэж бахархан ярих дуртай.Та минь эрүүл энх байж биднийхээ хүүхэд, хойч ирээдүйг өөр шигээ сайн боловсон хүчин,сайн иргэн,сайн аав ээж болгоорой.Та бол хэзээ ч тэтгэвэрт гарахааргүй жинхэнэ "Ардын багш" шүү. Тандаа бид бүгд хайртай...
Бичсэн: Зочин хэзээ: 12:34, 2013-03-21 | Холбоос | |
Сэтгэгдэл бичих



:-)